6 сарын teatimebox

396,000

Монголын зах зээлд худалдаанд гараагүй байгаа дэлхийд танигдсан хамгийн чанартай, үнэтэй, органик цайнуудаас бүрдсэн teatimebox-ыг таны байгаа газарт үнэгүй тогтмол хүргэж өгөх замаар цайны соёлыг дэлгэрүүлэх, илүү зардал гаргуулахгүйгээр дуртай цайгаа олоход тань teatimebox туслах болно.

Тайлбар

Та teatimebox-оо 6 сараар худалдан авбал нарийн шалгуурын үндсэн дээр сонгосон дээд соортын цайнуудыг сар бүр таны хүссэн газар хүргэж өгөх бөгөөд хагас жилийн турш 30 төрлийн өөр өөрийн өвөрмөц амттай цайнуудыг уух боломжтой болно. Мөн teatimebox-оо 6 сараар худалдан авснаар илүү хэмнэлттэй бөгөөд нэг сарын teatimebox нь 45.000 болж хямдрана гэсэн үг. Мэдээж худалдан авалтаас орж ирэх таны бонус оноо 1 болон 3 сараар худалдан авсан үйлчлүүлэгчээс өндөр байх тул хураасан оноогоо дараагийн худалдан авалтандаа 100% ашиглах боломжтой. 

Та захиалгаа өг харин хагас жил цайны ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Түгээмэл асуулт хариулт

Монголын зах зээлд худалдаанд гараагүй дэлхийд танигдсан алдартай, үнэ цэнэтэй, органик цайнуудаас бүрдсэн хайрцгийг сар болгоны тогтсон өдрүүдэд таны байгаа газар үнэгүй хүргэж өгөх үйлчилгээ юм.

Тухайн сараасаа хамаараад янз бүр байна. Сар бүрийн teatimebox-д 1-2 цай нь бүтэн хэмжээтэй ордог.

Сар бүрийн teatimebox тухайн сарынхаа 13-15-ны хооронд хүргэгддэг тул хүссэн өдрөө авах боломжгүй. Харин та custombox-ыг хүссэн өдрөө хүргүүлээд авч болно.

Сар бүрийн teatimebox-ын доторх цайг солиулах боломжгүй. Харин та хүссэн цайгаараа custombox бэлдүүлж болно.

Бололгүй яахав. Сар бүрийн teatimebox-той дагалдаад үйлчлүүлэгч бүрийн нэрийг бичсэн, цай тус бүрийн тайлбартай мэндчилгээний хуудас дагалддаг тул бэлгэнд өгөхөд тохиромжтой.

Хүргэнэ. Монгол шуудангаар таны захиалгыг илгээх боломжтой.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “6 сарын teatimebox”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн