Earl Grey цай нь хар цай болон бергамот тосны холимог бөгөөд уг бергамот тосыг бергамот жүржийн хальснаас гаргаж авдаг ба энэ нь зөөлөн хийгээд цитроны баяжмал амтыг бий болгодог.
Earl Grey цайг үйлдвэрлэлийн төгсгөлд, ихэвчлэн цайны навч хатсаны дараа амтлах эсвэл анхилуун үнэртэй болгох байдлаар бэлддэг. Тодруулбал, бэлэн цайг цэцэгс, ургамал болон халуун ногоотой хольж амтлах замаар Earl Grey цайг хийдэг. Өөр нэгэн амтлах арга бол бэлэн болсон цайг хатаах явцад эсвэл хатсаны дараа ханд, эфирийн тос эсвэл амтлагч бодисоор шүрших эсвэл бүрэх явдал бөгөөд энэ нь цайнд илүү хүчтэй амт нэмж цөөн тооны орц найрлага ашигладаг.
Цай нь кофеноос ялгаатай нь устай адил хүний биеийг чийгшүүлж байдаг бөгөөд Earl Grey цайнд төмөр, кали, магни, фолийн хүчлийн бага концентрацийг агуулдаг бөгөөд эдгээр нь бүгд хүний биед тустай байдаг.
Эрүүл зүрх
Бергамот тос флавонойд агуулдаг бөгөөд энэ нь холестрин үүсгэдэг ферментийг дарангуйлснаар холестрины хэмжээг бууруулдаг болохыг тогтоожээ. Хар цай нь цусны даралтыг бууруулдаг. Иймд хар цай болон бергамот тосноос бүрдсэн Earl Grey цай ууж хэрэглэснээр таны зүрх судасны системд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй ээ.
Жин хасах болон хоолны шингэц сайжруулахад туслах
Хар цайнд агуулагдах полифенолууд нь өөх тосны боловсруулалтыг саатуулж, өөх тосны солилцоог дэмждэг тул жин хасахад тустай байж болно. Earl Grey цай нь хоол боловсруулалтыг сайжруулдаг. Энэ нь хоол боловсруулах үйл явцад тусалж, ходоодны хямрал, колик, дотор муухайрах өвдөлтийг намдаахад тусалдаг.
Манай дэлгүүрт Earl Grey цайны өргөн сонголт байгаа бөгөөд та бүтээгдэхүүн цэсний хар цай хэсэг рүү орж танилцах боломжтой. Хэрвээ та
- цэвэр Earl Grey цай уухыг хүсэж байгаа бол эдгээр цайнуудыг (Justea black tea trio, Art of Tea-Earl Grey, Tease-Dutchess of Earl)
- илүү ваниллын амттай, кремлэг Earl Grey цай уухыг хүсэж байгаа манай бестселлэр Art of Tea брэндийн Earl Grey Crème цайг бид санал болгож байна.