Сүүлийн үед трэнд болж буй маргад ногоон өнгийн матчаг ногоон цайны навчаас гаргаж авдаг. Матчаг хийдэг ногоон цайны ургамлыг хэдэн долоо хоног (ойролцоогоор 3 долоо хоног) сүүдэрт ургуулсны дараа хурааж авдаг бөгөөд ийнхүү хурааж авсны дараа исэлдүүдэх процессд оруулахгүйгээр уураар жигнэдэг. Үүний дараа чулуугаар сайтар жижиглэн нунтаглаж нунтаг хэлбэрт оруулснаар бид бүхний уух дуртай матча худалдаанд гарахад бэлэн болдог байна.
Анх нунтаг ногоон цайг Хятадын Тан Улсын үед боловсруулж эхэлсэн бөгөөд 12-р зууны үед Хятадын лам нар буддын шашин болон Матчаг анх Японд танилцуулсан. Үүнээс хойш 15-р зуун гэхэд Японы лам нар болон дээдсийн хүрээнийхэн Матчаг өргөнөөр хэрэглэх болсон байна. Өдгөө матча хийдэг ногоон цайны навчыг голчлон Японы 2 муж буюу Айчи мужийн Нишио хот болон Киото хотын Үжи хотод ургуулж байна.
Ceremonial Matcha
Ceremonial зэрэглэлийн матчаг Японы уламжлалт цайны ёслолд хэрэглэх зориулалттай байсан бөгөөд матча дотроо хамгийн дээд зэрэглэлийн матча гэгддэг тул зах зээл дээр хэдхэн грам нь маш үнэтэй зарагддаг. Энэ зэрэглэлийн матчаг латте, хоол хүнсэнд хэрэглэхээс илүүгээр шууд халуун усанд найруулж ууж хэрэглэдэг.
Энэ зэрэглэлийн матчаг бэлтгэхдээ тусгай матчаны аяга, модон хэмжигч, модон зуурагч болон 80 градусын халуун ус хэрэгтэй болно. Дэлгэрүүлбэл, тусгай модон хэмжигчээр 1-2 матчаг авч матчаны аяганд хийгээд 180мл 80 градусын халуун ус дээрээс нь нэмж хөөсөртөл нь модон зуурагчаараа зуурна.
Та ceremonial зэрэглэлийн органик матча хайж байгаа бол доорх линкээр орж худалдан авалт хийх боломжтой.
Culinary Matcha
Culinary зэрэглэлийн матча нь ceremonial зэрэглэлийн матчанаас нэг доор зэрэглэл тул үнийн хувьд зах зээл дээр ceremonial зэрэглэлийн матчанаас хямдхан зарагддаг ба шууд ууж хэрэглэхээс илүү латте, смүүти, торт зэрэгт ашиглахад илүү тохиромжтой.
Ихэнх хүмүүс энэхүү матчагаар “Матча Латте” хийж уудаг бөгөөд матчагаа модон зуурагчаар хутгаад халаасан сүү хийх бөгөөд илүү кремлэг матча латте уухыг хүсвэл хөөсөрсөн сүү нэмж болно. Та энэ зэрэглэлийн матча хайж байгаа бол бидний борлуулж буй АНУ-ын Teaspot брэндийн 100гр-тай матчаг сонирхоорой.
Матчаны ач тус
Матча нь ногоон цайтай адил хүний биед үзүүлэх ач тус маш их. Матча нь каффейн өндөр агуулсан байдаг тул эрч хүч нэмэгдүүлнэ. Мөн матча дотор l-theanine агуулсан байдаг тул стресс багасах ба биеийн метаболизмыг сайжруулдаг. Мөн бусад цайнаас илүү антиоксидантаар баялаг тул зүрхний үйл ажиллагаа, хоол боловсруулах системийг сайжруулах зэрэг маш олон төрлийн ач тустай.