Чанартай цай сонгох 5 шалтгаан

Та хүнсний дэлгүүрийн тавиур дээр зарагдаж буй үнэ боломжийн хайрцагтай цай болон грамм багатай хирнээ үнэтэй борлуулагдаж буй цайнуудын хооронд яг ямар ялгаа байдгийг гайхаж магадгүй юм.  Тэгвэл доорх зүйлсийг мэдэж авснаар ялгааг нь төвөггүй мэддэг болно.

  1. Амт үнэр

Хар цайны төрлөөс эхлээд Rooibos хүртэл бүх төрлийн цай нь өөр өөрийн гэсэн өвөрмөц, амт үнэртэй байдаг. Чанартай цайг ихэвчлэн гар аргаар боловсруулж, тодорхой шалгуурт тэнцэж сонгогдсон орц найрлагыг ашигладаг тул үйлдвэрлэлийн ямар ч процесст орсон сайн чанарын цайны амт үнэр нь хүчтэй, сайхан хэвээр байдаг.

  1. Цайны навчны бүтэц

Хүнсний дэлгүүрт зарагдаж буй боломжийн үнэтэй грамм ихтэй цайнууд нь ихэвчлэн доогуур ангиллын цайнууд байдаг бөгөөд эдгээр цайнуудыг цайны навчны үртэс, тоос, хугарсан навчаар хийсэн байдаг. Өндөр зэрэглэлийн цайнуудыг цайны бүтэн навч буюу хугараагүй навчаар хийсэн байдаг тул амтын хувьд хүчтэй байдаг.

  1. Цайны ач тус

Доод зэрэглэлийн цайнуудын уут (teabag) нь цайруулагч, микро пластик гэх мэт зүйлс ашигласан байдаг нь цайны амт чанарт нөлөөлдөг бөгөөд хүний биед үзүүлэх ач тусыг сулруулдаг.

  1. Илүү үнэ цэнэ

Доод зэрэглэлийн цай нь дээд зэрэглэлийн цайнаас илүү хямдхан байдаг ч амт, үнэр, ач тусын хувьд доогуур байдаг. Доод зэрэглэлийн дүрдэг цай нь сайн чанарын хандалдаг цайтай харьцуулахад сайн хандлагдахгүй эсвэл дахин хандлагдахгүй байх тохиолдол байдаг тул доод зэрэглэлийн цайг удаан хугацаанд хэрэглэхэд илүү өртөгтэй байж болно.

  1. Өдөр тутмын зан үйл

Сайн чанарын амт үнэр сайтай хандалдаг цайг бэлтгэж уух нь нэг үгээр түр зуурын бясалгал сэтгэлгээний дасгал болж өгдөг. Ингэснээр танд урам зориг эрч хүчийг өгөх ач тустай юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах

Линк хуулах

Хуулах