Сар бүрийн Teatimebox

Монголын зах зээлд худалдаанд гараагүй байгаа дэлхийд танигдсан хамгийн чанартай, үнэтэй, органик цайнуудаас  бүрдсэн teatimebox-ыг таны байгаа газарт үнэгүй тогтмол хүргэж өгөх замаар цайны соёлыг дэлгэрүүлэх, илүү зардал гаргуулахгүйгээр дуртай цайгаа олоход тань teatimebox туслах болно. Сар бүрийн teatimebox-д 4-5 төрлийн өөр өөрийн онцлог амттай цайнууд орох бөгөөд тухайн сарын цайны төрлөөс хамааран бүтэн хэмжээтэй цай 1-2 багтана. Харин та teatimebox-оор уугаад таалагдсан цайгаа бүтэн хэмжээтэйгээр нь манай бүтээгдэхүүн цэсээс худалдан авах боломжтой.

Монголын зах зээлд худалдаанд гараагүй дэлхийд танигдсан алдартай, үнэ цэнэтэй, органик цайнуудаас бүрдсэн хайрцгийг сар болгоны тогтсон өдрүүдэд таны байгаа газар үнэгүй хүргэж өгөх үйлчилгээ юм.

Тухайн сараасаа хамаараад янз бүр байна. Сар бүрийн teatimebox-д 1-2 цай нь бүтэн хэмжээтэй ордог.

Сар бүрийн teatimebox тухайн сарынхаа 13-15-ны хооронд хүргэгддэг тул хүссэн өдрөө авах боломжгүй. Харин та custombox-ыг хүссэн өдрөө хүргүүлээд авч болно.

Сар бүрийн teatimebox-ын доторх цайг солиулах боломжгүй. Харин та хүссэн цайгаараа custombox бэлдүүлж болно.

Бололгүй яахав. Сар бүрийн teatimebox-той дагалдаад үйлчлүүлэгч бүрийн нэрийг бичсэн, цай тус бүрийн тайлбартай мэндчилгээний хуудас дагалддаг тул бэлгэнд өгөхөд тохиромжтой.

Хүргэнэ. Монгол шуудангаар таны захиалгыг илгээх боломжтой.